Зөрчил шалган тогтоох, шийдвэрлэх ажиллагааг зохицуулж буй гадаадын зарим улсын эрх зүйн орчин
Судалгааны хураангуй
Энэхүү лавлагааг гүйцэтгэхдээ зөрчил шалган
шийдвэрлэх тухай бие даасан хуультай, эрх зүйн бүлийн хувьд Монгол улстай ижил
төстэй улс орнууд болох Азербайжан, Молдав, Латви, болон ХБНГУ-ын хуулийн
зохицуулалтыг судалсан болно.
Уг судалгаанд авагдсан орнуудад зөрчилд юуг хамруулдаг, зөрчилд оногдуулах
хариуцлагыг хэн хүлээлгэдэг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа ямар зарчмын
дагуу, хэрхэн явагддаг, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчилд
шийтгэл оногдуулсан шийдвэрийг давж заалдах процессийн талаар Зөрчлийн тухай
хууль болон Захиргааны процессийн хуулийн хүрээнд судалсан. Дээрх улс орнуудын
холбогдох хууль тогтоомжийн нийцлийг үнэлээгүй болно.