Бүгд найрамдах ирланд улсын парламентын төсвийн хяналт, шинжилгээний байгууллагын талаарх товч мэдээлэл
Судалгааны хураангуй
Бүгд Найрамдах Ирланд Улс нь 1937 оны 7 сарын 1-нд баталсан Үндсэн хуулиа
тус оны 12 сарын 29-ны өдрөөс эхлэн бүх нийтээрээ дагаж мөрдөж ирсэн.
Хууль тогтоох дээд байгууллага нь Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн болон
Сенатын танхимаас бүрдэх Вестминстерийн загвар199173бүхий Парламент юм.
Төлөөлөгчдийн танхимын 166 гишүүн (ирэх сонгуулиар 158 болгон бууруулах
гэж буй)-ийг бүх нийтийн сонгуулиар сонгодог. Харин Засгийн газрын тэргүүний
нэр дэвшүүлсэн 11, Үндэсний болон Дублины Их сургуулиас сонгогдсон
6 төлөөлөгч, тусгай 5 салбараас нэр дэвшүүлсэн 43 (улсын болон орон
нутгийн) нийт 60 гишүүнтэй Сенатын танхим 7 жилийн хугацаатай бүрэн эрхээ
хэрэгжүүлдэг