Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн эрх зүйн орчин: гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд захиалагчийн хүсэлтэд дурдсан Япон, БНСУ,
БНХАУ, ОХУ болон сургуулийн хоолны асуудлыг бие даасан хуулиар зохицуулсан
Словени Улсын цэцэрлэг, сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулж буй эрх
зүйн орчин, туршлагыг судалсан болно. Түүнчлэн, Европын зарим орнуудад сургууль,
цэцэрлэгийн хоолыг хэрхэн зохицуулсан талаарх тоймыг бэлтгэв. Судалгааны сэдвийн
хүрээнд сургуулийн хоолны бие даасан зохицуулалт бүхий орнуудын хууль тогтоомжийг
хуулийн агуулга, бүтцийн хүрээнд (зохицуулж буй харилцаа, нэр томьёоны тодорхойлолт,
сургуулийн хоолны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хяналтын тогтолцоо,
хариуцлагын механизм гэх мэт) судалж, судалгааны мэдээллийг Хүснэгт 1-д хураангуйлан
үзүүлэв.