Далайд гарцтай болон гарцгүй орнуудын усан замын тээврийн аюулгүй байдлын эрх зүйн орчин
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд далайд гарцтай болон гарцгүй,
томоохон нууруудтай орнуудын усан замын тээврийн аюулгүй байдлыг зохицуулж буй
эрх зүйн орчныг судалсан болно. Судалгаанд хамрагдах улс орнуудын сонголтыг
хийхдээ захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Ром-Германы (эх газрын) эрх зүйн
тогтолцоотой, томоохон нууруудтай, нуурын тээвэр сайн хөгжсөн, газарзүйн хувьд
далайд гарцтай болон гарцгүй зэрэг нөхцөлүүдийг шалгуур болгон авч үзсэн бөгөөд
эдгээр орнуудын усан замын тээврийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг судалсан
болно.