Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаарх гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Орон сууц барьсны дараах үйлчилгээ буюу баригдсан хотхон, хорооллуудын
орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ, улмаар оршин суугчдын эрх ашигт
нийцс эн тав тухтай орчин бүрдүүлэх нь барьж босгохоос дутуугүй чухал
асуудал байдаг.
Орон сууцны оршин суугчид өөрийн болон дундын өмчлөлийн эд хөрөнгөө
хамгаалах, үнэ цэнийг нь хадгалах зорилгоор холбоо (СӨХ) байгуулан хамтран
ажилладаг.