Казахстан улсын ашигт малтмалын нөөц ашигласны татвар (роялти)-ын хувь хэмжээний талаарх мэдээлэл, лавлагаа
Судалгааны хураангуй
Бүгд Найрамдах Казахстан Улсад роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны
татварыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын тухай хуулиар зохицуулах
ба энэ хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Өмнөх Татварын тухай хуулийг 2008 онд баталж байжээ.
Ашигт малтмалын нөөц ашигласны татварын ерөнхий хувь хэмжээ 15 хувь байна.
Зарим ашигт малтмалын төрөл, олборлолтын хэмжээнээс хамаарч татварын хувь хэмжээг
янз бүрээр тогтоосон байна. Тухайлбал, газрын тосны хувьд олборлолтын хэмжээнээс
хамаарч 5-18 хувь, түүхий хийн олборлолтын татвар 10 хувь ба хэрэв дотоодын зах
зээлд түүхий хий борлуулах бол түүний олборлолтын хэмжээнээс хамаарч 0,5-1,5 хувь,
мөн зарим ашигт малтмал болон түүхий эдийн төрлөөс хамаарч 0-16,2 хувь байна.
2017 оны Татварын тухай хуулиар тогтоосон ашигт малтмалын нөөц ашигласны
татварын хувь хэмжээг 2008 оны хуультай харьцуулахад өөрчлөгдөөгүй байна.