Парламентын хуралдааны ирц болон санал хураалтыг биометрийн мэдээлэл ашиглан бүртгэх гадаадын зарим орны туршлага, техник зохион байгуулалт
Судалгааны хураангуй
Олон улсын парламентын холбооны 2018 онд гаргасан тайлангаас үзвэл
дэлхийн улс орнуудын 112 парламентын танхимын (үүнд хоёр танхимтай улс
орнуудын дээд болон доод танхимууд орсон) 67% нь парламентын хуралдааны
санал хураалтыг цахим систем ашиглан явуулдаг байна. Үүнээс хамгийн
түгээмэл ашиглагдаж байгаа төхөөрөмжүүд нь гишүүний карт, эсхүл жетон
(46%) болон гишүүн бүрийн суудалд суурилуулсан товчлуур (51%) байна.
Зарим парламент хуралдааны санал хураалтад хоёр дахь шатны
баталгаажуулалтыг ашигладаг ба судалгаанд хамрагдсан орнуудаас 13% нь
биометрийн мэдээлэл (хурууны хээ)-ийг ашигладаг бол 10% нь нууц үг (pin
code, password зэрэг) ашиглаж байна.