Судалгааны хураангуй
Судалгааны нэгдүгээр хэсэгт, сайн дурын ажил, үйлчилгээний
үүсэл хөгжил болон сайн дурын үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, хоёрдугаар
хэсэгт, судалгааны захиалгад дурьдсан Солонгос, Герман түүнчлэн, Люксембург,
Филиппин, Македон, Чех зэрэг улсын сайн дурын үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн
орчинг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалсан болно. Мөн сайн дурын үйл
ажиллагааг бие даасан хуулиар зохицуулж буй Солонгос, Филиппин, Македон болон Чех
улсын холбогдох хууль тогтоомжийг тойм байдлаар орчуулан хүргүүлж байна.