Зөвлөлдөх санал асуулга явуулсан бусад орнуудын туршлага, эрх зүйн орчны талаарх лавлагаа мэдээлэл
Судалгааны хураангуй
Судалгааны явцад, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болон Засгийн
газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тодорхой асуудлаар шийдвэр гаргах
явцад зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан бусад орнуудын туршлагыг судалж,
холбогдох эрх зүйн орчны талаар мэдээллийн хайлт хийлээ. Мөн зөвлөлдөх санал
асуулгын эрх зүйн орчин, бусад орнуудын туршлагын талаар АНУ-ын Стэнфордын Их
сургуулийн профессор Жеймс Фишкинээс мэдээлэл, тодруулга авахад одоогоор энэ
асуудлыг хууль, дүрэм, журмаар зохицуулсан орныг нэрлээгүй болно.