Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай олон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага
Судалгааны хураангуй
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай
орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн
хэрэгжилт, бусад орны туршлага” сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэв.
Судалгааны тайлангийн нэгдүгээр хэсэгт Сууц өмчлөгчдийн
холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны
байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийн
явц, хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар
холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн мэдээ,
мэдээллийг нэгтгэн боловсруулсан бөгөөд 2015 оны IҮ улирлын байдлаар
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ-ны статистик
мэдээллийг хавсаргав.