Судалгааны хураангуй
Өнөөгийн байдлаар Монгол улсад хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны хүрээнд ерөнхий
зохицуулалтын 30, салбарын зохицуулалтын 34 хууль үйлчилж байна. Мөн хөрөнгө
оруулалтыг дэмжих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд батлан гаргасан
УИХ-ын тогтоол 14, Засгийн газрын тогтоолоор баталсан 29 журам тус тус хүчин төгөлдөр
үйлчилж байна.