Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Парламентын судалгааны албанаас гүйцэтгэсэн судалгааны бүтээгдэхүүнийг хэвлэн нийтлүүлэх, олон нийтэд түгээдэг эсэх талаарх гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Тус судалгаанд нийт 9 улсын парламентын судалгааны албадын судалгааны бүтээгдэхүүнээ хэрхэн нийтэлж, олон нийтэд хүргэдэг талаар судалсан ба ерөнхийдөө нэгтгэж үзвэл энэ асуудлыг дараах байдлаар зохицуулсан байна. Үүнд: • Судалсан орнуудын ихэнх нь буюу бараг бүх улсын парламентын цахим хуудсанд Судалгааны албаны судалгаа, мэдээллийг нээлттэй байршуулдаг ба олон нийт ашиглах боломжтой. • Парламентын номын санд хадгалагдах судалгааны тайланг үзэх шаардлагатай энгийн үйлчлүүлэгч хүсэлт гаргаж зөвшөөрлийн дагуу үзэж болно. • Парламентын цахим мэдээллийн сан, цахим хуудсанд байршуулсан судалгааны мэдээллийг ашиглахдаа уг материалын эх сурвалжийг заавал дурдана. • Тодорхой тохиолдолд, тухайлбал, шүүх болон төсөв, улсын нууцад хамаарах асуудлаарх судалгааны тайлан, мэдээллийг онлайн болон хэвлэмэл байдлаар олон нийт ашиглах боломжгүй.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Улсын их хурлын тамгын газар, Судалгааны хэлтэс
Тэмдэглэл:
А.Пагма, Г.Алтан-Оч, Д.Жигваагүнсэл, Б.Нандингэрэл, Т.Саулегүл
Нийтлэгдсэн он:
2016
Хуудасны тоо:
8
Судалгааны санд байршуулсан:
2025-06-30
Судалгааг үзсэн:
3