Сонгуулийн пропорционал тогтолцоо бүхий улс орнуудын суудал хуваарилах арга, босгын хувь болон тойргийн хэлбэр
Судалгааны хураангуй
Одоогийн байдлаар ïропорционал тогтолцоогоор сонгууль явуулдаг нийт 82 орон байна.
Үүнээс 80 улс нь намын жагсаалтаас санал хураах хувь тэнцүүлсэн тогтолцоогоор,
харин Мальт болон Ирланд улс санал шилжүүлэх тогтолцоо бүхий хувь тэнцүүлсэн
тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулж байна.
Намын жагсаалтаар санал хураах хувь тэнцүүлсэн тогтолцооны хамгийн энгийн хэлбэр
нь намууд олон мандаттай тойрогт нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулдаг хэлбэр
юм. Ингэснээр сонгогч аль нэгэн намын төлөө саналаа өгөх ба намууд тухайн сонгуулийн
тойрогт авсан саналынхаа хувьтай тэнцүү суудал авна. Нэр дэвшигчдийг намын
жагсаалтад орсон дарааллын дагуу ялагчаар тодруулдаг. Дэлгэрэнгүйг судалгаанаас үзнэ үү.
Эрхлэн гаргасан:
Улсын их хурлын тамгын газар, Судалгааны хэлтэс
Тэмдэглэл:
Ц.Болормаа, Ч.Онончимэг,
Д.Халиун, Д.Жигваагүнсэл
Судалгааны санд байршуулсан:
2025-06-30