Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үр дүн, хүний эрхүүл мэндэд нөлөөлөх байдал
Судалгааны хураангуй
Энэхүү судалгааны зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, түүнчлэн Улаанбаатар хотыг
утаагүй болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
тэдгээрийн үр дүн, зарцуулсан хөрөнгөнд дүн шинжилгээ хийж, агаарын бохирдлоос
үүдэлтэй хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй өвчлөл, нас баралтыг статистик
тоон үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийхэд оршино.