Судалгааны хураангуй
Гадаадын зарим орны, тухайлбал, БНХАУ, БНМолУ -ын хот байгуулалтын харилцааг
зохицуулсан хуулийг Монгол улсын “Хот байгуулалтын тухай” хуультай харьцуулалт хийн,
давуу болон сул талыг гаргах, цаашид манай орны онцлогт тохируулан авч хэрэгжүүлж
болох туршлага, эрх зүйн зохицуулалтын талаар харьцуулсан дүгнэлт гаргахыг зорив. Мөн
зарим өндөр хөгжилтэй орнуудын хот байгуулалтын эрх зүйн орчны талаархи мэдээллийг
судалгааны явцад хайлт хийж, олдсон мэдээллүүдийг нэгтгэн нийтлэг асуудал, эрх зүйн
зохицуулалтын чиг хандлагыг ерөнхийлөн харуулах зорилго тавьсан болно.