Нүүрсний ангилал, экспорт ба зах зээлийн үнэ, татварын хувь хэмжээний талаарх зарим орны туршлага
Судалгааны хураангуй
УИХ -ын эрхэм гишүүн Д.Ганхуягийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 7/3400 тоот
албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Судалгааны төвийн эдийн засгийн судалгааны баг
тус судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд захиалагчийн хүсэлтийн дагуу нүүрс олборлолт
болон экспортын хэмжээгээр тэргүүлэгч улс орнуудаас Австрали, АНУ, Индонез, ОХУ,
Өмнөд Африк, Хятад улсуудыг сонгон авч нүүрсний ангилал, нөөц, экспортын хэмжээ,
экспортын болон бусад татварын хувь хэмжээ зэрэг асуудлын хүрээнд Монгол Улсын
нүүрсний экспортын өнөөгийн байдалтай харьцуулан авч үзсэн болно.
Эрхлэн гаргасан:
Улсын их хурлын тамгын газар, Судалгааны төв
Тэмдэглэл:
Ц. Норовдондог (Ph.D), Д. Мягмарцэрэн, Ц. Батдорж, Г. Билгээ, Ц. Болормаа,
Г. Гэрэл, Б. Дуламсүрэн, Б. Нарантуяа, Ч. Онончимэг
Судалгааны санд байршуулсан:
2025-07-03