Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин: бусад орнуудын туршлага ба монгол улсын эрх зүйн орчны өнөөгийн байдал
Судалгааны хураангуй
УИХ -ын гишүүн Л. Энх - Амгалан нарын 5 гишүүнээс 2012 оны 9 -р сарын 10 -ний өдрийн
10/1461 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу “Хөрөнгө оруулалтын эрх зүйн
орчин: Бусад орнуудын туршлага ба Монгол улсын эрх зүйн орчны өнөөгийн байдал”
сэдэвт харьцуулсан судалгааг УИХ -ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаачид
гүйцэтгэв. Судалгаанд захиалгад ирүүлсэн хүсэлтийн дагуу гадаадын болон дотоодын
хөрөнгө оруулалтыг нийтлэг байдлаар зохицуулсан Вьетнам, Индонези, Казахстан, мөн
гадаадын хөрөнгө оруулалтыг тусад нь салбар хуулиар зохицуулсан Бразиль, Чили, ОХУ зэрэг орнуудын туршлагыг авч үзэв. Гадаадын хөрөнгө оруулалтаар эдийн засгаа
амжилттай хөгжүүлсэн туршлага бүхий орнууд, эдийн засгийн өсөлт, хөгжлөөр манай
улстай ойролцоо улс орнууд гэсэн шалгуурыг үндэслэн судалгаанд хамрагдсан орнуудыг
сонгосон болно.