Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт ба гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Энэхүү судалгааг УИХ -ын гишүүн С. Дэмбэрэлийн 2012.10.30 -ны өдрийн 8/2850 тоот
албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Судалгааны төвийн судлаач Ц.Батдорж,
Г.Чулуун нар гүйцэтгэв.
Судалгааны ажлын явцад “Сууц өмчлөгчдийн холбоо, нийтийн зориулалттай орон сууцны
байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх зүйн байдлын тухай хууль” болон
холбогдох бусад хуулийн хэрэгжилтийн явцад бий болж буй тулгамдсан асуудлуудыг
тодруулах, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл
болон иргэд оршин суугчдаас гарч буй санал шүүмжүүдийг харьцуулан судлах, бусад
сайн туршлага бүхий зарим орнуудын /ОХУ, Казахстан/ орон сууцны нийтийн өмчлөлийн
эрх зүйн зохицуулалтын актууд болон төрөөс явуулж буй бодлого зэргийг харьцуулан
судалж дүгнэлт гаргах зорилго тавив.