Төсвийн тухай хуулиар зохицуулж буй төсвийн төвлөрөл, эс төвлөрлийн байдалд хийсэн үнэлгээ
Судалгааны хураангуй
Тус Судалгааны төв нь Улсын Их Хурлын гишүүн Р. Гончигдоржоос ирүүлсэн захиалгын
дагуу СТ - 12/501 дугаартай “Монгол улсын төсвийн харилцаан дахь төсвийн төвлөрлийн
асуудал, төсвийн тухай хууль тогтоомжуудад хийсэн дүн шинжилгээ“ -г өмнө нь хийж
гүйцэтгэсэн болно. Уг судалгаанд төсвийн төвлөрөл, эс төвлөрлийн үзүүлэлтийн талаар
онол арга зүйн үндсүүдийг тодорхойлон гаргасан. Түүнчлэн “Монгол Улсын нэгдсэн
төсвийн тухай хууль” /1992-2002/, “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай”
/2002-2011/, “Төсвийн тухай” /2011/ зэрэг хуулиудад төсвийн төвлөрөл, эс төвлөрлийн дүн
шинжилгээ хийсэн.