Судалгааны хураангуй
УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны дарга Р.Бурмаагийн захиалгаар “Гадаадын зарим
орны парламентын Өргөдлийн хороодын талаархи харьцуулсан судалгаа”сэдэвт
судалгааны ажлыг Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төвийн судлаачдын
баг гүйцэтгэв. Үүний өмнө 2011 онд Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргын
захиалгаар “Гадаадын зарим орны парламентын Өргөдлийн хороодын талаархи
харьцуулсан судалгаа” хийсэн бөгөөд тус судалгаанд Европын Парламент, ХБНГУ,
Австрали, Энэтхэгийн парламентын Өргөдлийн хорооны үйл ажиллагааны талаар
харьцуулан судалсан болно.