Судалгааны хураангуй
УИХ -ын Өргөдлийн Байнгын хорооны дарга Р.Бурмаагийн захиалгаар “Парламентыг үл 
хүндэтгэх үйлдэл, агуулга, эрх зүйн зохицуулалт” сэдэвт судалгааны ажлыг Улсын Их 
Хурлын Тамгын газрын Судалгааны төвийн  судлаачид гүйцэтгэв.  
Судалгааны зорилго:
 Парламентыг үл хүндэтгэх үйлдлийн агуулгыг тодорхойлж, зарим орны тухайлбал, 
Австрали, АНУ, Их Британи, ХБНГУ, ОХУ-ын жишээн дээр энэхүү үйлдлийн эрх зүйн 
зохицуулалтыг харьцуулан гаргахад оршино.