Судалгааны хураангуй
2012 оны IX сарын 30 -ны байдлаар дэлхийн 150 улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн
эзлэх хувь Руанда Улсад хамгийн өндөр буюу 56,25% байна137. Эмэгтэйчүүдийн улс төрийн
оролцоог анхлан дэмжиж ирсэн Шведэд эмэгтэй парламентчдын эзлэх хувь 44,7% буюу
4 дүгээр байранд, Финландад 42,5% буюу 7 дугаар байранд, Норвегид 39,6% буюу 11
дүгээр байранд байна. Нийт 30 улсад энэ хувь 30%-иас дээш байгаа бөгөөд манай улсад
12,7% буюу 100 дугаар байранд байна. Йемен, Микронезийн арлууд, Соломоны арлууд
Науру, Палау, Катар, Саудын Араб зэрэг улсуудад эмэгтэй парламентачид 0,0-0,3 %-тай
сүүлийн байруудад байна. Дэлгэрэнгүйг судалгаанаас үзнэ үү.