Улсын их хурлын тамгын газрын хэлтэс, алба, төвийн чиг үүрэгт хийсэн дүн шинжилгээ
Судалгааны хураангуй
Судалгааны зорилго: Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох эрх
мэдлээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа
үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Тамгын газрын нэгжүүдийн үйл ажиллагааны ерөнхий
ачаалалыг гаргах, түүнчлэн нэгжүүдийн чиг үүргийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын
давхардал, хийдэл, хийгдэлгүй орхигдож байгаа ажил байгаа эсэхийг тодруулахад
чиглэгдэнэ.