Судалгааны хураангуй
Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын хүн ам, автомашины тоо ихээхэн өсөж, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хирээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс давах тохиолдол тогтмол гарах болжээ.
Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж хүлцэх агууламжаас 2015 онд 2,4 дахин, 2016 онд 3 дахин их гарчээ. Орон нутгийн хэмжээнд авч үзвэл Баянхонгор, Даланзадгадад хүлцэх агууламжаас 1,6-1,8 дахин их байна.