Судалгааны хураангуй
Гарын авлагын гол зорилго нь НҮБ-ын Бизнес ба
хүний эрхийн удирдах зарчмуудад заасан олон
улсын стандартын дагуу хүний эрхийн магадлан
шинжилгээг хэрхэн хэрэгжүүлэхийг сургагч
багш нар бизнесийн байгууллагуудад заахад
оршино. Тодруулбал, сургагч багш нарын үйл
ажиллагаагаар дамжуулан аливаа компани нь
өөрийн үйл ажиллагааны хүний эрхийн сөрөг үр
нөлөөг хэрхэн тодорхойлох, түүнээс урьдчилан
сэргийлэх, бууруулах, хүний эрхийн сөрөг
нөлөөллөө хэрхэн авч шийдвэрлэснээ тайлагнах
аргачлалд суралцана.
Иймд гарын авлага нь НҮБ-ын Бизнес ба хүний
эрхийн удирдах зарчмууд, бизнес ба хүний эрхийн
салбарын талаарх ерөнхий танилцуулгыг уншигч
танд хүргэнэ
Эрхлэн гаргасан:
НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр
Тэмдэглэл:
Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Ази дахь Бизнес ба хүний эрх: Хамгаалах,
хүндэтгэх, сэргээх хэмээх механизмаар дамжуулан тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” төслийн
хүрээнд 2021 онд анх хэвлэв.
Энэхүү гарын авлагад туссан аливаа байр суурь, үзэл бодол нь гагцхүү зохиогчийнх бөгөөд Европын Холбоо, Япон
Улсын Засгийн газар, НҮБ тухайлан НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон НҮБ-ын гишүүн улсуудын байр суурийг
илэрхийлэхгүй болно.
Судалгааны санд байршуулсан:
2026-03-17