Судалгааны хураангуй
Энэхүү судалгааны тайлан нь Монгол Улсын Их Хуралд суудал бүхий таван улс төрийн намын бодлогын байр сууриа харьцуулан шинжилж, намуудын институтчиллийн төвшин болон бодлогын чадавхыг үнэлэх зорилоо.
Судалгааг явуулах хүрээнд УИХ-д суудалтай бүх таван намын дэргэдэх бодлогын судалгааны хүрээлэнд бодлогын байр сууриа гаргаж өгнө үү гэсэн албан бичиг хүргүүлэв. Монгол ардын нам (МАН), Ардчилсан Нам (АН), Үндэсний Эвсэл (ҮЭ), Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-уудын дэргэдэх бодлогын хүрээлэнгүүд албан бичгээр бодлогын байр сууриа илэрхийлсэн.