Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Ковид 19 цар тахал хууль сахиулах үйл ажиллагаа
Судалгааны хураангуй
Монголын Эмнести Интернэшнлээс Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгээр Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний үеэрх цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийлээ. Энэхүү судалгааны хүрээнд 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацааг хамруулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мониторинг хийх, бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүнтэй уулзах зэргээр мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн болно. Судалгаанд тусгасан мэдээ мэдээллийг өдөр тутмын хэвлэлийн мэдээ, бусад олон талт эх сурвалжуудаар баталгаажуулсан. Ковид 19 цар тахлын үеийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас судлаачид тухайн газар дээр нь очиж мэдээлэл цуглуулах боломжгүй байсан ч холбогдох хувь хүн, хүний эрхийн зөрчлийн хохирогчид, хуульчидтай утсаар холбогдож, цахим болон биечилсэн уулзалт хийлээ. Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд гаргасан хууль тогтоомж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилт болон, жагсаал цуглааны үеэрх нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагаа нь олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээнд нийцсэн эсэхийг шинжлэв.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Эмнести Интернэшнл
Тэмдэглэл:
МОНГОЛ УЛС: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧДЫН ҮЙЛДСЭН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ, ТОХИОЛДОЛ
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
44
Судалгааны санд байршуулсан:
2024-01-26
Судалгааг үзсэн:
65