Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Нийгмийн зөвшилцлийн үндэсний тогтолцоо ба эрх зүйн орчин: монгол улс болон гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд захиалагчийн хүсэлтийн дагуу Монгол Улс болон ХБНГУ (Герман), Нидерландын Хаант Улс (Нидерланд), БНСУ, Япон Улс, Сингапур Улс зэрэг орнуудыг хамруулж, эдгээр орнуудын нийгмийн зөвшилцлийн үндэсний тогтолцоо, холбогдох эрх зүйн зохицуулалт болон тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, чиг үүргийн талаарх асуудлыг хууль, эрх зүйн орчны хүрээнд харьцуулан судалсан болно. Мөн нийгмийн зөвшилцлийн онол, арга зүйн үзэл баримтлалыг төрийн захиргааны шинжлэх ухааны холбогдох ном, товхимол, судалгаа, шинжилгээний материалуудын хүрээнд судалсан. Судалгаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ, ILO) болон Европын Холбоо (ЕХ, EU)-ноос гаргасан судалгаа, дүн шинжилгээний тайлан, холбогдох олон улсын гэрээ конвенц, судалгаанд авагдсан орнуудын мэдээлэл, хууль, эрх зүйн баримт бичгүүд болон бусад мэдээллийн эх сурвалжуудыг ашиглав.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүний захиалгаар “Нийгмийн зөвшилцлийн үндэсний тогтолцоо ба эрх зүйн орчин: Монгол Улс болон гадаадын зарим орны туршлага” сэдэвт харьцуулсан судалгааг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв. Ц.Норовдондог (Ph.D.), Э.Дашзэгвэ, Д.Аюуш, О.Нарантуяа, Б.Батцэцэг, Д.Жигваагүнсэл, Р.Оргилмаа
Нийтлэгдсэн он:
2023
Хуудасны тоо:
59
Судалгааны санд байршуулсан:
2025-05-28
Судалгааг үзсэн:
19