Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Засгийн газрын төсвийн гадуурх (тусгай) сангуудын үйл ажиллагааны талаарх гадаадын зарим орны туршлага, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо, байгаль орчны чиглэлийн сангууд
Судалгааны хураангуй
Захиалагчийн хүсэлтээр өмнө нь энэ сэдвийн хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэн хүргүүлсэн (CТ-23/209 дугаартай) бөгөөд захиалагчаас эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо, байгаль орчны чиглэлийн Засгийн газрын тусгай сангуудын туршлагыг хууль эрх зүйн орчны хүрээнд судлуулах нэмэлт захиалга ирүүлсний дагуу энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв. Энэхүү судалгаанд өмнөх судалгаанд авагдсан Бүгд Найрамдах Казахстан Улс (Казахстан), Австрали, Япон зэрэг орнуудыг хамруулсан ба нэмэлтээр Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ыг хамруулав. Сэдвийн хүрээнд дараах асуудлуудыг хамруулан холбогдох эрх зүйн орчны хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Үүнд: - Засгийн газрын төсвийн гадуурх сангуудын эрх зүйн зохицуулалт; - Сангийн удирдлага, зохион байгуулалт; - Санг бүрдүүлэх орлогын эх үүсвэр; - Хөрөнгө оруулалтын стратеги; - Сангийн зарцуулалт, түүнд тавигдах хяналт, ил тод байдал.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүний захиалгын дагуу “Засгийн газрын төсвийн гадуурх тусгай сангуудын үйл ажиллагааны талаарх гадаадын зарим орны туршлага: эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо, байгаль орчны чиглэлийн сангууд” сэдэвт судалгааны ажлыг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэлээ.
Нийтлэгдсэн он:
2023
Хуудасны тоо:
38
Судалгааны санд байршуулсан:
2025-05-28
Судалгааг үзсэн:
18