Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Удмын сангийн бодлого, түүнийг хамгаалах, зохицуулахтай холбогдсон эрх зүйн баримт бичгийн харьцуулсан судалгаа
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд хүний удмын сан, нөхөн үржихүйн талаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт, сайн туршлага, арга хэмжээг судлахаас гадна удмын санг бүртгэлжүүлэх нэгдсэн санг хөгжүүлэх, ашиглалтыг амжилттай хэрэгжүүлсэн улс орны арга туршлагыг оруулсан болно. Энэ хүрээнд олон улсын засаглалд хүний удмын санг хэрхэн үнэлэх, хүний удмын сангийн нийтлэг өв уламжлалын үндсэн элементүүд, түүнтэй холбогдох олон улсын хууль тогтоомж, НҮБ-аас гаргасан Иргэний бүртгэл мэдээлэл ба хүн амын үзүүлэлтийн статистик мэдээний тогтолцооны менежмент, үйл ажиллагааны гарын авлагаас холбогдох зөвлөмжийг оруулсан болно. Мөн хүн амын харьцаанд гадаадын иргэдийн тоог зохист түвшинд хадгалах, хяналт тавих асуудлын талаар тусгасан Эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас (OECD) гаргасан тайлангаас оруулсан. Түүнчлэн цус ойртолтоос сэргийлэх үүднээс улс орнуудад авч хэрэгжүүлж буй сайн туршлага, арга хэмжээний талаар холбогдох орны эрх зүйн баримт бичгээс оруулсан болно. Эцэст нь Монгол Улсад хүн ам зүй, удмын сангийн талаар хэрэгжиж буй хууль тогтоомжийн талаарх судалгааг хийв. Уг судалгаа нь удмын сантай холбоотой харилцааг өргөн хүрээнд хамарсан тул орны сонголтыг хийхдээ энэ талын судалгаа шинжилгээний ажилд сайн туршлагатай гэж онцолсон орнуудыг оруулсанаас гадна манай улстай нийгэм эдийн засгийн хувьд ойролцоо түвшний орнуудыг тухайн хөндөгдөж буй сэдвийн хүрээнд сонгон оруулсан. Нийт АНУ, Вьетнам, Шинэ Зеланд, Ирланд, Канад, Малайз, ОХУ, БНСУ, Филиппин, Швейцар, Ямайка, Исланд улсын холбогдох бодлогын арга хэмжээ, эрх зүйн баримт бичгийн жишээг багтаасан болно.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Д.Амаржаргал (Ph.D), Г.Уянга
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
27
Судалгааны санд байршуулсан:
2025-06-09
Судалгааг үзсэн:
4