Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлогын асуудал: монгол улсын нөхцөл байдал ба гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Судалгааны явцад хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжил, авсан арга хэмжээний үр дүн
Монгол Улсад ямар байгаа, мөн гадаадын улс орнууд үйлдвэрлэлийн салбараа
хөгжүүлэхдээ ямар бодлого баримталж, ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ямар үр дүнд
хүрсэн болохыг онолын судалгаагаар гаргаж авсан хүчин зүйлсийн хүрээнд системтэй
тодорхойллоо. Уг судалгаагаар аж үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа хөнгөн
үйлдвэрлэлийн салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх онолын болон практик
үндэслэлийг тодорхойлж, бусад орнуудын сайн туршлага, хөгжлийн бодлого, стратегийг
дэлгэрүүлэн авч үзсэн тул цаашид Монгол Улсад хөнгөн үйлдвэрлэлийн талаар баримтлах
бодлого, эрх зүйн орчныг тодорхойлоход мэдээллийн эх сурвалж болгон ашиглах
боломжтой.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Судалгаанд Монгол Улсын болон гадаадын зарим улсын дотоодын нийт бүтээгдэхүүний
бүтэц, аж үйлдвэрийн салбарын тойм, түүний бүрэлдэхүүн хэсэг болох хөнгөн
үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх чиглэлд төрөөс баримталж буй бодлого, авч
хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг дэлгэрэнгүй судаллаа.
Ш.Батцэнгэл, Д.Халиун,
И.Жаргалзаяабямба, Р.Нургүл
Судалгааны санд байршуулсан:
2025-06-12