Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Төсвийн албаны бүтэц, чиг үүрэг 
болон хууль эрх зүйн орчны талаар авч үзсэн болно.  
БНСУ-ын Үндэсний Ассамблейн Төсвийн алба /National Assembly Budget Office/ (NАВО) нь 
Үндэсний Ассамблейн тухай хууль болон Үндэсний Ассамблейн Төсвийн албаны хуулийн 
дагуу 2003 онд байгуулагдсан бөгөөд Үндэсний Ассамблейн даргын шууд удирдлагын дор 
ажилладаг байна.