Хүний эрхийн институцийн загварууд, омбудсмэний тогтолцоо, үйл ажиллагааны хэлбэр, эрх зүйн байдал
Судалгааны хураангуй
Судалгаанд дэлхийн улс орнуудын хүний эрхийг хамгаалах институцийн ерөнхий загвар болон омбудсмэний загвар, тэдгээрийн үүсэл, хөгжил, үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, бүтэц, чиг үүрэг, эрх зүйн байдлын талаар олон улсын байгууллагын судалгаа, холбогдох хууль эрх зүйн орчны хүрээнд судаллаа. Судалгааны захиалгын дагуу энд хүний эрхийн омбудсмэний тухай дэлгэрүүлэн авч үзсэн болно.