Сонгуулийн тогтолцоо, ангилал болон сонгуулийн тогтолцоог үндсэн хуульдаа тусгасан орнуудын талаарх мэдээлэл, лавлагаа
Судалгааны хураангуй
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны 07 дугаар
сарын 16-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн
мэдүүлсэн билээ. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
“Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд
тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос
мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн
нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.” гэж өөрчлөн
найруулахаар төсөлд тусгажээ.
Үүнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд парламентын сонгуулийн тогтолцоог
Үндсэн хуулиндаа тусгасан эсэх талаар энэхүү судалгаанд авч үзсэн болно.