Хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан байгууллагын талаарх үндсэн хуулийн зохицуулалт, зарим орны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны байгууллагуудын чиг үүрэг, бүтцийн харьцуулсан лавлагаа
Судалгааны хураангуй
Хөгжлийн талаарх хамгийн өргөн хэрэглэгддэг тодорхойлолтод... “Өнөө үеийн
хэрэгцээг хойч үеийн чадварыг бууруулахгүй байдлаар хангахтай холбогдсон
зүйл” гэсэн байдаг. Энэ нь хүн бүрийн хэрэгцээг хүлээн зөвшөөрсөн нийгмийн
дэвшил, хүрээлэн буй орчныг үр дүнтэй хамгаалах, байгалийн баялгийг
сэтгэлийн хөөрлөөр биш харин болгоомжтой, ухаалгаар ашиглах, эдийн засаг,
ажил эрхлэлтийг тогтвортой, өндөр төвшинд явч явах явдал юм. Ингэхдээ
хөгжлийн алтан гурвалжин болох нийгмийн тэгш байдал, эдийн засгийн
өсөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлуудыг ямагт анхаарлынхаа төвд,
тэнцвэртэй байлгаж байна.