Хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, ёс суртахууны боловсролын талаарх бусад орны туршлага
Судалгааны хураангуй
Тус судалгаанд гадаадын зарим орны ерөнхий
боловсролын тогтолцоонд ёс суртахуун, ёс зүйн боловсрол олгодог туршлага,
мөн хүүхэд, залуучуудад дотоод сэтгэлийн боловсрол олгохоор хуульчилсан
улс орнуудын эрх зүйн орчныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалсан
болно.
Судалгааны Нэгдүгээр хэсэгт ерөнхий боловсролын сургуульд иргэний
боловсрол, ёс суртахууны хичээлийг хэдэн наснаас, ямар түвшинд олгодог
талаар зарим Азийн улс орнуудын туршлагыг судалсан болно. Судалгааны
Хоёрдугаар хэсэгт хүүхэд, залуучуудад дотоод сэтгэл, ёс суртахууны
боловсрол олгохоор бодлогын баримт бичиг, хууль тогтоомжоор журамласан
ОХУ, БНКаз.У, АНУ зэрэг орны туршлагыг судалсан болно.