Уих-ын дэгийн тухай хууль тогтоомж дахь санал хураалтыг цахим тоолуураар явуулах зохицуулалт ба гишүүдийн ирц
Судалгааны хураангуй
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдан ажилласан 30
гаруй жилийн түүхэндээ дэгтэй холбоотой Монгол Улсын 3 хууль, Улсын Их
Хурлын болон Улсын Бага хурлын 3 тогтоолыг баталж байжээ.
УИХ-ын санал хураах журамд цахим тоолуур ашиглах тухай эрх зүйн анхны
зохицуулалтыг 1997 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын хуралдааны
дэгийн тухай хуульд тусгасан байна. Үүний дараа хуралдааны дэгийг УИХ-
ын 2001 оны 61, 2006 оны 14 дүгээр тогтоолоор шинэчлэн батлахдаа санал
хураалтыг цахим тоолуураар явуулахыг хэвээр үлдээжээ. Гэвч одоо мөрдөж
буй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг анх
2007 онд батлахдаа дээрх зохицуулалтыг оруулаагүй байсныг 2010 онд нэмж
оруулсан; мөн 2018 онд хурууны хээгээр хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт
асуух, үг хэлэх, санал өгөхөөр шинээр оруулсан байна.
Судалгааны ажлыг гүйцэтгэх явцдаа УИХ-ын архивт байгаа дээрх хууль
тогтоомжуудын хувийн хэргийг судалж үзэхэд санал хураалтыг цахим
тоолуураар явуулах үндэслэл шаардлагыг дурдаагүй байна.