Судалгааны хураангуй
Энэхүү судалгааг хийхийн тулд юуны өмнө “төрийн байгуулал”,
“төрийн байгууламж”, “засаглалын хэлбэр” зэрэг онолын ойлголтын
ялгааг тодруулан гаргах нь зохимжтой. Учир нь олонх хүмүүс төрийн
байгуулал болон төрийн байгууламж гэх ойлголтыг нэг ойлголт мэт хольж
хутгах явдал ажиглагддаг. Нөгөө талаас энэ сэдвийн хүрээнд засаглалын
хэлбэр гэх ойлголтыг авч үзэх шаардлага нь эдгээр хоёр ойлголтыг нэг
мөр ойлгоход тустай. Иймээс энэхүү судалгаанд нэр томьёоны онолын
ялгааг тодотгон гаргахын тулд эрх зүйн тайлбар толь болон төрийн
онолын чиглэлээр бүтээгдсэн нэг сэдэвт бүтээлийг өргөнөөр ашигласан
болно.