Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын сургалтын төлбөр, төлбөр тогтоох үндэслэл, сургалтын дэмжлэгийн талаарх монгол улсын болон гадаадын зарим орны туршлага, эрх зүйн зохицуулалт
Судалгааны хураангуй
Судалгааны сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн хэмжээ, сургалтын төлбөр тогтоох үндэслэл ба аргачлал, суралцагчдад төрөөс үзүүлж буй дэмжлэгтэй холбоотой асуудлыг Монгол Улс болон өндөр хөгжилтэй гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалтын хүрээнд хайлт хийж судлан, дараах мэдээллийн хүрээнд мэдээлэл лавлагаа бэлтгэсэн болно. Үүнд: • Монгол Улсын Боловсролын салбар дахь төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн хэмжээ, төлбөр тогтоох аргачлал, үндэслэл болон суралцагчдад төрөөс үзүүлж буй дэмжлэгтэй холбоотой асуудлыг “Боловсролын тухай” хууль, “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хууль болон холбогдох бусад эрх зүйн актуудын хүрээнд судалсан болно. Зарим мэдээллийг Боловсролын яамнаас гаргуулан авч судалгаанд хавсаргав. • Гадаадын зарим орны /АНУ, Австрали, Их Британи, БНСУ/ ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сургалтын төлбөр тогтоож буй аргачлал, үндэслэл, оюутны сургалтын тэтгэлэг, дэмжлэг, зээлийн харилцааг зохицуулахтай холбоотой асуудлыг тухайн улс орнуудын боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтын актууд болон интернетийн эх сурвалжид тулгуурлан судалсан болно.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Улсын их хурлын тамгын газар, Судалгааны хэлтэс
Тэмдэглэл:
Ө.Мөнхтунгалаг, О.Нарантуяа Б.Нандингэрэл, И.Жаргалзаяабямба
Нийтлэгдсэн он:
2016
Хуудасны тоо:
28
Судалгааны санд байршуулсан:
2025-06-30
Судалгааг үзсэн:
3