Мега төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах процесс, оролцогч талууд, тэдгээрийн онцлог
Судалгааны хураангуй
Оксфордын их сургуулийн профессор Бент Фливбьер (Bent Flyvbjerg)-гийн тодорхойлсноор:
“Мега төсөл гэдэг нь томоохон хэмжээний, ихэвчлэн 1 тэрбум ам.доллараас дээш
өртөгтэй, гүйцэтгэх хугацааны хувьд удаан, цар хүрээ, хэмжээний хувьд олон сая иргэдэд
нөлөөлөхүйц төслийг хэлнэ. Энэ нь төслүүдийн томруулсан хувилбар бус харин цар
хүрээ, оролцогч талууд зэргээрээ ялгаатай төсөл юм“ гэсэн байна.