Үйлдвэрлэлийг дэмжих бодлого, үйлдвэрлэлийн суурь зардлын үнэ тарифын зохицуулалт болон гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Судалгаанд захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу үйлдвэрлэлд ашиглагдаж
буй цахилгаан, дулаан, ус, ус бохирдуулсны төлбөр, уур, шатахуун зэрэг
суурь зардлуудын нэр төрөл, үнэ өртөг, сүүлийн жилүүдийн өөрчлөлт,
цаашдын хандлага, үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд эдгээр суурь үнийг
хэрхэн тогтоодог талаар судаллаа. Тайланд Эрчим хүчний зохицуулах хороо,
Газрын тосны газар, Ус сувгийн удирдах газар зэрэг төрийн байгууллагаас
ирүүлсэн мэдээлэл, Эрчим хүчний хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн
боловсруулах төслийн тайлан, БНХАУ, БНСУ, БНЭУ, Тайвань зэрэг
орнуудын үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд суурь зардлуудын үнэ тарифын
талаар баримталж буй бодлого, статистик мэдээллийг ашигласан болно.