Судалгааны хураангуй
Судалгааны нэгдүгээр хэсэгт эрсдэлийн сангуудын тухай ойлголт, төрөл хэлбэрүүд
болон одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн баялгийн сангуудын статистик
мэдээлэл, хоёрдугаар хэсэгт уул уурхайн салбарт баялгийн санг амжилттай хэрэгжүүлсэн
Норвеги, Канад, Австрали, Чили, Азербайжан зэрэг орнуудыг сонгон авч тухайн улсын
уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд баримталсан төрийн бодлого, баялгийн сангийн
зохицуулалт, ашиглалт болон түүний зөв зохистой зарцуулалтын талаар авч үзлээ.