Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн нээлттэй мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ
Судалгааны хураангуй
“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв” нь иргэдийн санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэлийг хүлээн авч, холбогдох байгууллагад шилжүүлэн, шийдвэрлэлтэд хяналт тавих үүрэг бүхий байгууллага юм. Иргэд 10 сувгаар дамжуулан 11-11 төвтэй харилцаж, 2019 оны 11 сарын байдлаар 148000 гаруй санал, мэдээлэл ирүүлсэн нь уг төвийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг харуулж байна. Тус судалгаанд 11-11.mn сайтад 2018.01.01-2019.06.30-ны хугацаанд бүртгэгдсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн болно. Дээрх шинжилгээг www.11-11.mn веб сайтын нээлттэй мэдээллийн хүрээнд хийсэн болно. Энэ хугацаанд тус төвд нийт 8764 мэдээлэл ирснээс 2018 онд 6049, 2019 оны хагас жилийн байдлаар 2715 мэдээлэл тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт саналын 97.9 хувьд хариу өгч саналыг хаажээ. Энэхүү тайлан нь 11-11.mn сайтад дээр дурдсан хугацаанд ирсэн санал мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тус төвийн болон олон нийтийн санал, гомдлыг шийдвэрлэж буй төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн.
Эрхлэн гаргасан:
Цогц Хөгжлийн Үндэсний төв
Тэмдэглэл:
Азийн Сангийн санаачилгаар “Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ” судалгааг “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн судалгааны баг гүйцэтгэсэн. Судалгааны багийн бүрэлдэхүүн: Азийн сан: А.Баянмөнх, Т.Должинсүрэн Цогц Хөгжлийн Үндэсний Төв: Социологийн магистр М.Энхбадрал Зөвлөх: Социологийн доктор Г.Түмэннаст Г.Доржтүвдэн Д.Аюуш Г.Сүрэн Г.Мөнхтунгалаг М.Доржпагма Н.Нямбаяр Б.Чулуунбат С.Мягмарсүрэн
Нийтлэгдсэн он:
2019
Хуудасны тоо:
61
Судалгааны санд байршуулсан:
2022-08-01
Судалгааг үзсэн:
257