Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан
Судалгааны хураангуй
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023 оныг “Сургалтын байгууллагын
менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан төрийн байгууллага
(БЕГ), олон улсын байгууллагын төсөл (АХБ), төрийн бус байгууллага (Шинэ Монгол төв)
ын зүгээс сургуулийн менежментийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлсэн байна.
Боловсролын чанарыг нэмэгдүүлэх чухал ажлын нэг нь сургалтын байгууллагын
удирдлага менежментийг сайжруулах юм. “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн
үндэсний эвсэлээс уг хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн
талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх, үр дүнг хянаж үнэлэх, хэрэгжилтийг
сайжруулах талаар санал зөвлөмж боловсруулах зорилготойгоор энэхүү үнэлгээг зохион
байгуулав.
Үнэлгээг зохион байгуулахдаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн
байгууллагын (DAC OECD) Хөгжлийн туслалцааны хорооноос тогтоосон таван шалгуур
үзүүлэлт болох уялдаа холбоо, нийцтэй байдал, үр дүнтэй хэрэгжилт, үр ашиг, үр нөлөө
болон тогтвортой үргэлжлэх чадамж зэргийн хүрээнд мэдээллийг цуглуулан, нэгтгэж, дүн
шинжилгээ хийв. Дэлгэрэнгүйг судалгаанаас үзнэ үү.