Судалгааны хураангуй
Экологийн цагдаагийн алба бүхий гадаадын улс орнуудын эрх зүйн зохицуулалтын
онцлог, хэрэгжүүлж буй арга туршлагад холбогдох тойм мэдээллийг Судалгааны Төвд
ирүүлсэн захиалагчийн хүсэлтийн дагуу нэгтгэн бэлтгэв. Мэдээлэл лавлагаандаа бид
АНУ (судлаач Ө.Мөнхтунгалаг), ОХУ (шинжээч Г.Чулуун) –ын болон Украйн Улс (Багийн
ахлагч, шинжээч С.Дорждагва) -ын экологийн цагдаагийн буюу түүнтэй ижил төсөөтэй чиг
үүрэг хэрэгжүүлдэг байгууллагуудын талаар тусгасан болно.