Судалгааны хураангуй
Судалгаанд хүн амын удмын сан,
түүнд нөлөөлөх хүчин зүйлс, цус ойртолтын төрөл хэлбэрүүд, Монгол
Улс дахь цус ойртолтын өнөөгийн байдал, хүн амын өвчлөл дэх цус
ойртолтын нөлөөлөл, цус ойртолтыг Монгол Улсын болон бусад улсын
ямар хуулиар хэрхэн зохицуулж байгаа зэрэг асуудлуудыг хамруулав.